Б.Оюунсүрэн хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Б.Оюунсүрэн хүрэл медаль хүртлээ

Шведэд гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд болсон “Клиппан хатагтай” чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээний 55 кг-ын жинд  спортын мастер Т.Мөнхтуяа, 67 кг-ын жинд спортын мастер Б.Оюунсүрэн нар оролцжээ. Орхон аймгийн “Хангарьд” клубын дасгалжуулагч Ч.Раднаабазарын удирдлага дор тус тэмцээнд хүч үзсэн манай хоёр тамирчнаас 67 кг-д өрсөлдсөн Б.Оюунсүрэн хүрэл медаль хүртжээ. Энэ тэмцээнд манай бөхчүүд анх удаагаа оролцсон байна.

С.Цэлмэг.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж