Хандив авсан хэргээр сайд огцров

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Хандив авсан хэргээр сайд огцров

Японы гадаад харилцааны сайд Сейжи Маехара тус улсад нэлээд хэдэн жил оршин суугаа гадаадын харьяат нэгэн эмэгтэйгээс хууль зөрчин хандив хүлээж авснаа хүлээн зөвшөөрсний дараа өнгөрөгч ням гаригт сайдын албан тушаалаас огцрох хүсэлтээ гаргасан тухай японы хэвлэлд мэдээлсэн байна.

48 настай Маехарагийн огцрох хүсэлтийг ерөнхий сайд Наота Кан хүлээн зөвшөөрөх аваас японы төв-зүүний тал баримталсан засгийн газрын хувьд хүнд цохилт болж, нэр хүнд нь эрс унах юм гэж санал асуулгын үр дүнд гарсан байна.

Японы дипломат албаны тэргүүн нь Японы ардчилсан намын шинээр тодрон гарч ирж буй оддын нэг бөгөөд засгийн газрын тэргүүн огцрох тохиолдолд Каныг залгамжлах хүний нэг болно гэж үздэг ажээ.

Маехара өнгөрөгч баасан гаригт 50000 иен буюу 450 доллартай тэнцэх хэмжээний хандивыг Киото хотод хувийн ресторан ажиллуулдаг, Японд нэлээд олон жил амьдарч буй солонгос гаралтай нэгэн эмэгтэйгээс авснаа хүлээн зөвшөөрсөн юм.

Маехара сайд хүүхэд ахуйн үеэс танил байсан эмэгтэйгээс хандив авснаа яриад сөрөг хүчний зүгээс түүнийг огцрох шаардлага тавьсан бөгөөд гадаадын харьяат иргэдээс хандив авсан нь эрхэлж буй албан тушаалын зэрэг зиндаатай нь  нийцэхгүй хориглосон хуультай байсныг мэдээгүй байсан гэсэн байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж