Цаг агаарын төлөв байдал

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Цаг агаарын төлөв байдал

Өнгөрсөн хоногт нийт нутгаар хур тунадас,  салхи шуургагүй.05-38 градус хүйтэн хонолоо. 

Өнөөдөр төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад  нутгаар багавтар
үүлтэй.Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст  баруун хойноос , бусад
нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр,
Тэс голын сав газраар 11-16 градус хүйтэн, Эхийн голын Баян бүрд
орчимоор 3-8 градус дулаан, говийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус
дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.7-9 градус хүйтэн байна.

       Энэ сарын 8-нд зүүн зүгийн нутгаар, 11-нд баруун зүгийн нутгийн
баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи
9-нд говь талын нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14
метр, 11-нд баруун зүгийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч
цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар
дулаарч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар
шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ,
Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10
градус, Говийн бүс нутаг болон Цэцэрлэг, Арвайхээр хот орчмоор шөнөдөө
9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
15-20 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж