
Оюу толгойн үйлдвэрийг 2013 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Үүний зэрэгцээ эхний арван жилдээ Ivanhoe уг ордоос жилдээ 544 мянган тонн зэс, 650 мянган унци алтыг (20,2 тонн) тус тус олборлох юм байна.
“Оюу толгой” нь зэс, алтны томоохон нөөцтэйгээс гадна мөнгө түүний нэлээдхэн хэсгийг эзэлж байгаа учир мөнгөний томоохон үйлдвэрлэгчийн статусыг авна хэмээн Ivanhoe компанийн ерөнхий захирал Роберт Фридленд (Robert Friedland) мэдэгдсэн байна.
Оюу толгойг ашиглах хугацаа нь 27 жил бөгөөд энэ хугацаанд 78 сая унци (2,4 мянган тонн) мөнгө олохоор төлөвлөөд байна. Мөн орд газрыг эзэмших өөдрөг төлөвлөлтөөс түүнийг 59 жилийн турш ашиглаж болох бөгөөд энэ тохиолдолд 180 сая тонн унци мөнгө үйлдвэрлэх боломжтой.
Өмнө мэдээлж байснаар 2011 онд Ivanhoe Оюу толгойн дэд бүтцийн хөгжилд 2,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Одоо уг ордын ашиглалтын байгууламж 13 хувийн биелэлттэй байгаа юм. Ордыг ашиглах 27 жилийн хугацаанд 11,5 сая тонн зэс, 13,1 сая унци алт үйлдвэрлэнэ. Ирээдүйн ашиглалтын хугацааг 59 жил хүртэл нэмэгдүүлэхэд 23,8 сая тонн зэс ба 26,4 сая унци буюу 821 тонн алт авах боломжтой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ivanhoe Mines ба түүний 34,9 хувийг эзэмшдэг стратегийн түнш Rio Tinto хоёр Оюу толгойн ордыг ашиглах түншлэлийн гэрээгээ байгуулжээ.
Ivanhoe Mines компани нь өнгөт ба үнэт металлын ордуудыг Монгол, Казахстан ба Австралид эзэмшин хөгжүүлж байна.