Сөрөг хүчний зөвлөл өөрсдийгөө хууль ёсны засаг хэмээн зарлав

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчний зөвлөл өөрсдийгөө хууль ёсны засаг хэмээн зарлав

Абдель Джалиль Зөвлөлийн зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр. Фото: AFP

Мауммар Каддафийн дарангуйллаас чөлөөлөгдсөн нутаг дахь сөрөг хүчнээс зарлан тунхаглагдсан Ливийн Үндэсний зөвлөл өөрсдийгөө тус орны хууль ёсны цорын ганц төлөөлөл хэмээн зарлажээ. Шилжилтийн үндэсний түр зөвлөлийн байгуулсан тунхагт энэ тухай өгүүлсэн байна.

Ливийн Засгийн газраас жагсагчдын эсрэг хүч хэрэглэж буйг эсэргүүцэн гарсан тус танхимаасаа гарсан тус орны Хууль зүйн сайд асан Абдель Джалиль уг зөвлөлийг толгойлж байгаа юм байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд нийтдээ 31 хүн оржээ.

Засгийн эрхийг авч буйгаа зарласан энэ байгууллага иргэдийнхээ аюулгүй байдал, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах, улс орны үлдсэн хэсгийг Каддафийн дарлалаас чөлөөх үүргийг өөртөө авч байна. Зөвлөл нь Үндсэн хуулиар бүх нийтийн санал асуулга явуулж, шилжилтийн Засгийн газар байгуулж, хууль ёсны сонгууль явуулна гэжээ. Ливийн түр Засгийн газар байгуулж буйгаа Абдель Джалиль хоёр дугаар сарын 26-нд хэлж байсан ба сонгуулийг гурван сарын дотор явуулна гэсэн байлаа. Хоёрдугаар сарын сүүлчээр Ливийн хувьсгал нь Каддафийн талынхан ба босогчид гэсэн хоёр эсрэг хүчин болсноор Засгийн газрын эсрэг бослогоор эхэлсэн тэмцэл иргэний дайн болон тус улсад өрнөж байна.

Хурандаа Мауммар Каддафийн эсрэг эсэргүүцэл анх Ливид хоёрдугаар сарын 15-нд эхэлсэн юм. Одоогоор нутгийнхаа зүүн хэсэгт хяналтаа алдсан Каддафи өөрийн эрх мэдлээ өгөхгүй гэсэн хэвээр байна. Тэрээр өөрийнхөө эсрэг сөрөг хүчин биш харин хилийн чанад дахь дайснууд болох  “Аль-Каида” байгаа гэж мэдэгдэж байгаа билээ. Ливийн сөргөлдөөний улмаас нийтдээ 6000 орчим хүн амиа алдаад байна гэж хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ.

Ливийн нийслэл Триполид ням гаригийн өглөөнөөс автоматын буудлага тасралтгүй дуугарсаар байна гэж AFP мэдээлжээ. Хэн нь хэнтэйгээ буудалцаад байгаа, хичнээн хүн үрэгдсэн зэрэг мэдээлэл огт байхгүй байгаа аж. Каддафийн Засгийн газар хотыг “100 хувь хяналтдаа” байлгаж байгаа бөгөөд буун дуу нь хотод хийгдэж буй ёслолынх байсан гэж мэдээлснийг “Аль-Жазира” дамжуулжээ.
Мауммар Каддафийн талынхан ба түүний эсрэг сөрөг хүчин сүүлийн өдрүүдэд жинхэнэ байлдааны үедээоод байгаа юм. Гол байлдаан тулаан хоёр фронтод явагдаж байна. Баруун фронтод босогчид Аль-Завия хотын хамгаалалтын хүнд тулааныг явуулж байгаа бол зүүн фронтод нь босогчид Каддафийн төрсөн хот Сиртийн зүг давшилтаа эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж