Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна

Өнөөдөр төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад  нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст  баруун хойноос , бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 11-16 градус хүйтэн, Эхийн голын Баян бүрд орчимоор 3-8 градус дулаан, говийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 7-9 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж