Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 7

Тэмдэглэлт өдөр
Британийн Виргинийн арлуудад уг арлыг оффшорын диваажин болгосон нэгдсэн вант улсын далайн чанад дахь нутаг дэвсгэрийнх нь анхны бие даасан Сангийн сайд Лэвити Стаутын төрсөн өдрийн баярыг тэмдэглэж байна. Британийн Виргинийн арлууд; British Virgin Islands или Virgin Islands (UK) Атлантын далайд Карибийн сав газрын ойролцоо оршдог ба нийт 42 арлаас бүрэлдэнэ.

Энэ өдөр төржээ
Роб Рой, Шотландын үндэсний баатар бөгөөд “шилийн сайн эр” (1671. 03. 07 – 1734. 12. 28)
 
Роб Рой (жинхэнэ нэр нь – Роберт Рой Макгрегор) 1671 оны гуравдугаар сарын 7-нд Шотландын Гленгайль хотноо төржээ. Албан ёсоор малчин хүн. Гэхдээ түүний үндсэн ажил ба орлого нь малын хулгай ба наймаа байжээ. Төлбөр өгсний төлөө тэрээр хөршүүдээ бусад дээрэмчдээс хамгаалж иржээ.

Эцсийн эцэст түүнийг залилангийн хэргээр буруутгасан байлаа. Гэвч зарим түүхчид түүнийг буруу гэж үздэггүй. Түүнд асар их торгууль ноогдуулсан юм. Өртэй гээд түүний гол зээлдүүлэгч Монтрозын герцог Жеймс Грэм эзэмшлийн газрыг авсан байв. Зарим хуулийн төлөөлөгчид түүний гэрт ирэхдээ эхнэрийг нь хамгийн муухайгаар доромжилжээ. Ингээд Рой өшөө авахаар шийдсэн байлаа.
Тэрээр хориод хүнийг цуглуулаад герцогын эсрэг тэмцэж эхлэв. Рой герцог түүнтэй холбогдсоныхоо төлбөрийн амсах болно гээд 30 жилийн турш гэгээн цагаан өдрөөр системтэйгээр герцог ба түүний түрээсийнхнээс “гувчуур” авч иржээ. Хууль бус гэж зарлагдсан Рой эр зориг авхаалж самбаагаараа цэргийнхнээс бултан зайлж чаддаг байв. Гэхдээ тэр шоронгийн хаалга татсан ч гэсэн өршөөгдөж, 1734 оны арванхоёрдугаар сарын 28-нд гэртээ нас баржээ. Түүний амьдралаас санаа авч Вальтер Скотт, Роберт Стивенсон нар романуудаа бичиж, Уолт Диснейн хүүхэлдэй кино хийгдсэн байв. Мөн вискиний нэртэй брэндыг түүний нэрээр нэрлэжээ.

Энэ өдөр таалал төгсчээ

Стэнли Кубрик, америкийн кино найруулагч бөгөөд продюссер (1928.07.26 – 1999.03.07)

Стэнли Кубрик 1928 оны долдугаар сарын 26-нд Нью-Йорк хотноо мэндэлсэн байна. Багаасаа гэрэл зураг сонирхож, 17 насандаа «Look» сэтгүүлийн гэрэл зурагчин болсон байлаа.
1954 онд продюссер Жеймс Б. Харрисийн хамт Кубрик өөрийн кино урланг байгуулжээ. Кубрик найруулагчийн анхны кино нь гэмт хэргийн драм “Аллага” нэртэй бүтээл байсан бөгөөд дэлгэцнээ 1956 онд гарсан байв. Дараагийн жилд нь тэрээр “Алдрын замаар” кино бүтээсэн нь Европт том амжилттай байв.
Стэнли Кубрик 1960 онд Э.Маннын эхлүүлсэн “Спартак” киног дуусгахаар уригдсан байв. Кино нь түүнийг алдаршуулж эхлэсэн юм. 1962 онд тэрээр Англид ирэн Набоковын романаар “Лолита” киног хийжээ. Кино түүнд дэлхийн алдар нэрийг авчирсан билээ.

1968 онд нэртэй найруулагч “Сансрын Одиссей-2001” киногоо бүтээн Оскарын шагналтан болсон юм. Уг кино нь шинжлэх ухааны зөгнөлт киноны хөгжлийн нэг шат байв. 1971 оны “Механик жүрж” кино нь бас дэлхийд нэртэй бүтээлийн нэг болжээ. 1980 онд тэрээр С.Кингийн “Гялбаа” номоор аймшгийн киног бүтээв.

Нэртэй найруулагчийн сүүлчийн кино нь “Өргөнөөр анигдсан нүд” (1997) гэх гэр бүлийн сэдэвтэй бүтээл байсан бөгөөд түүнийг нас барсны дараа кино нь дэлгэцнээ гарчээ.

Стэнли Кубрик 1999 оны гуравдугаар сарын 7-нд Англид өөд болжээ. Түүнд биелүүлж амжаагүй олон төсөл үлдсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж