Олимпийн бэлгэдэл Лондон хотноо бослоо

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Олимпийн бэлгэдэл Лондон хотноо бослоо

2012 оны Лондонгийн олимпийн наадам эхлэхэд 17 сарын хугацаа үлдээд байна. Үүнтэй холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь өнгөрөгч баасан гаригт болсон олимпийн бэлгэдэл хөшөөний нээлт юм. Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооноос олимпийн нэгэн чухал, салшгүй бэлгэдэл болсон таван цагаригийг Лондон хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй галт тэрэгний буудлын хажууд байрлуулсан байна. Энэ цагаригуудийг хөнгөн цагаанаар хийсэн бөгөөд  хэмжээний хувьд есөн метр өндөртэй, өргөн нь 20 метр, 2,3 тонн жинтэй ажээ. Бэлгэдлийн хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд Лондон хотын захирагч Борис Жонсон, Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Лорд Себастьян Кой нар байлцсан байна. Лондон хотын төвийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй хэсэг Сан Панкрасын өргөн чөлөөнд байрлуулсан энэхүү хөшөөг Франц мэргэжилтнүүд үнэ төлбөргүйгээр хийж бэлэглэсэн бөгөөд Лондонгийн олимпийн наадамд зориулж бэлэглэсэн хамгийн том бэлэг болсон нь гарцаагүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж