“Cosmopolitan”-ны анхны Монгол cover Ука

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

“Cosmopolitan”-ны анхны Монгол cover Ука

Дэлхийн эмэгтэйчүүдийн номер нэг сэтгүүл “Cosmopolitan”-ийн нүүр хуудсан дээр хэн гарах нь үргэлж олны анхаарлын төвд байдаг. Тэгвэл дэлхийн 120 сая бүсгүйчүүдийг нэгтгэж чадсан “Cosmopolitan” сэтгүүлийн монгол хувилбарын шинэ дугаарын нүүрэнд анх  удаа Монгол бүсгүйн зураг чимэх нь ээ. Тэр бол шаргал үст  “Киви” хамтлагийн ахлагч, соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр буюу Ука юм. “Cosmopolitan” сэтгүүлийн хамт олноос уг үйл явдлыг эмэгтэйчүүдийн баяртай хамтатган энэ сарын 8-нд 22.00 цагт “Brix night club”-д “I love Cosmo” нэртэй энэ хаврын халуухан үдэшлэгийг зохион байгуулахаар болжээ. Саяхан хэвлэл мэдээллээр тарсан хэмээн яригдаад байсан “Киви” хамтлагийнхан энэ үдэш ая дуугаар өргөн барих юм. “Киви”-гийн Укагаар нүүрээ чимсэн “Cosmopolitan” сэтгүүлийн энэ сарын шинэ дугаар 7-нд хэвлэлтээс ирэн Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар худалдаанд гарах аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж