Английн элчин сайд урилгыг хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Английн элчин сайд урилгыг хүлээн авчээ

Монгол Улсын иргэн Б.Хурцыг Английн анхан шатны шүүхээс Германы талд шилжүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсантай  холбогдуулан “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Их Британийн Умарт Ирландын Вант Улсаас манай Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад шаардах бичиг хүргүүлж байсан бол өнөөдөр ТББ-аас хэлэлцүүлэг зохион байгуулах  болжээ. Эл хэлэлцүүлгийг зохион байгуулж буй Х.Бат-Ялалтаас дараахи  асуултад хариулт авлаа.

-Хэлэлцүүлгийн гол зорилго юу вэ. Хичнээн хүн оролцох бол?
-“Монголын үнэ цэнэ ба Б.Хурц” сэдэвт нээлттэй хэлэл­­цүүлгийг манай “Иргэ­­­дийн шу­­­дар­­­га шүүх” ТББ-аас санаачлан мар­гааш /өнөөдөр/ 15.00 ца­гаас “Нээлт­тэй нийгэм форум”-ын хурлын зааланд зохион байгуулна.  Гол зо­рил­­гыг та бүхэн мэдэх байх.  Анг­личууд ма­най улсын иргэн  Б.Хур­цыг яагаад баривчлах бо­лов. Аль эрт 2003 онд  бол­сон үйл явдалтай хол­бог­дуу­лан түүнийг 2010 онд  саатуулсан нь цаг хуга­цааны хувьд маш эргэл­зээтэй. Өмнөх жилүүдэд  баривчилж болох байсан шүү дээ. Гэтэл түүнийг  өндөр албан тушаал хашиж байгаа яг энэ цаг үе мөн тус улс манайхтай Уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх гэ­сэн цаг үетэй давхцаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гэж хардахаас аргагүйд хүргэж байна. Саяхан Б.Хурцын асуудлыг Лондонгийн шүүх хянан хэлэлцээд Германы талд шил­жүүлэх шийдвэр гар­галаа. Энэ нь Монгол Улсыг хэт дорд үзсэн, басам­жилсан, өндөр албан тушаалтныг доромжилсон шийдвэр гаргалаа гэж бид  үзэж байгаа. Тиймээс олон ний­тийн дунд нээлттэй хэлэл­цүүлэг  зохион явуу­лах боллоо.

-Б.Хурцын асуудлаарх хэлэлцүүлэгт Английн Элчин сайдын яамнаас төлөөлөл оролцох уу?
-Улс төр менежментийн академи, Чингисийн Мон­голын залуучуудын холбоо. Монголын чөлөөт хуульч, өмгөөлөгчдийн холбоо болон манай “Иргэдийн шударга шүүх” ТББ хамт­ран  дээрх хэлэлцүүлэгт Их Британийн Умард Ирландын Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Торда Абботт-Воттыг орол­­цо­хыг хүс­сэн урилгыг өнгөр­сөн хоёрдугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Ямар ч байсан бидний урил­гыг хүлээн авсан. Хариу ирүүлээгүй байна.

-Та бүхэн Б.Хурцын асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийнхнээс хэ­лэл­цүүлэгт орол­цох   санал тавьсан уу?
-Энэ хэлэлцүүлэгт хэн ч орж болно. Нээлттэй.  Хуульзүйн яам, Гадаад Харилцааны яамнаас бай­гуу­лагд­сан ажлын хэс­гийнхэнд урил­га өгөөгүй.  Тэд  оролцож иргэдтэй санал бодлоо хуваалц­вал сайн байна шүү дээ.  Хэлэлцүүлгийг нэг удаа  зохион бай­гуулаад өнгөрөхгүй. Цаашид ч үргэлжлэх юм.

-Английн Элчин сай­дын яам­нынхан   Б.Хур­цын талаар албан ёсны мэдээлэл хийх ёстой гэсэн утгатай  шаардах бичгийг та нар хүргүүлсэн.Шаар­дах бичгийн хариу ирсэн үү?
-Английн Элчин сайд  хатагтай  Торда Абботт-Вот­тыг  албан ёсны тайл­бар мэдээлэл өгөхийг хүс­сэн шаардах бичгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр  “Иргэдийн Шудрага Шүүх” ТББ-аас хүргүүлсэн.  Бидний ил­гээ­сэн   шаардах бичгийн ха­­риуг  Их Бри­танийн Элчин сайдын яам­наас   ма­найд ирүүлсэн.  Элчин сайд хариу албан би­чигт дурдахдаа  “ Б.Хур­цын асуудлаар тодор­хой тайлбар өгөх боломж­гүй. Учир нь тэрбээр анхан шатны шүүхийн шийд­вэрийг давж заалдах хү­сэл­тээ Английн шүүхэд гар­гасан билээ. Шүүх ажил­лагаа   дуусаагүй. Монгол Улсын иргэн Б.Хурцыг  баривчилсан нь манай хоёр улсын дипломат болон худалдааны харилцаатай ямар ч холбоогүй болохыг маш итгэлтэй батлан хэлье гэсэн хариулт өгнө лээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж