МоАХ гишүүд эмэгтэйчүүдтэйгээ уулзав

Хуучирсан мэдээ: 2011.03.06-нд нийтлэгдсэн

МоАХ гишүүд эмэгтэйчүүдтэйгээ уулзав

МоАХ-ны удирдлага ардчиллын төлөө тэмцэж ирсэн эмэгтэйчүүдийг жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр баярлуулдаг уламжлалтай. Өнгөрсөн бямба гаригт МоАХ-ны удирдлага эмэгтэй гишүүдээ хүлээн авч хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ. Дээрх арга хэмжээнд МоАХ-ны дэд дарга Ш.Түвдэндорж, МоАХ-ны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцсон юм. Энэ үеэр “Монголын их хатдын нууц товчоо” сэдвээр Жак Уэтерфорд сангийн Монгол дахь тэргүүн С.Эрдэнэболд лекц уншсан байна. Мөн МоАХ-ны эмэгтэй гишүүдэд “Монголын их  хатдын нууц товчоо” номыг гарын бэлэг болгон бэлэглэжээ.
 
Б.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж