
Түүнчлэн тус аймгийн Саранхөхөө театрт “1000 ээжийн инээмсэглэл” урлагийн тоглолт зохион байгуулсан бөгөөд тоглолтод дуучин СТА Б.Болдбаатар, “Гурван бүдүүн” хамтлаг дуучин С.Мөнгөнцэцэг нарын уран бүтээлчид ая дуугаа өргөжээ. Дорноговь аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо өнгөрсөн жил ээлжит чуулганаа зохион байгуулж хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан. Ийнхүү хийхээр төлөвлөсөн ажлынхаа нэг болох “Ээжээ сайн байна уу” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан аж. Орон нутгийн анхан шатны байгууллага намынхаа төв удирдлагатай холбоо харилцаа муутай ажилладаг гэсэн шүүмжлэл байдаг ч Дорноговь аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо намынхаа төв байгууллагатай байнга холбоотой ажилладаг болохыг энэ үеэр онцолсон байна.