
нам, Монгол ардын хувьсгалт намын цусгүй тулаан үргэлжилж байна. Гэтэл
энэ тулаан дундуур Ногоон намын дарга Д.Энхбат, тус намын Бага хурлын
гишүүн, Баянзүрх дүүргийн ногоон намын дарга Д.Басандорж гэсэн хоёр
тоглогч хүч түрэн орж ирэв. УИХ-ын гишүүн Д.Энхбат нь өөрийн даргалж буй
намаа Иргэний зориг намтай нэгтгэж, улс төрийн гурав дахь хүчин гаргаж
ирэх санаачилга дэвшүүлтэл Д.Басандорж тэргүүтэй нөхөд эсэргүүцэж онц их
хурал гээчийг хийн Д.Энхбатыг намаасаа хөөх шийдвэр гаргаад, өөрийгөө
намын дарга хэмээн зарлав. Нэг ийм орооцолдсон үйл явцыг эхлүүлсэн
Д.Басандоржийн хувьд ШУТИС-ийн профессор, Увсын Ховд сумын хүн. Одоогоор
түүний даргалж байгаа намыг хууль зүйн шаардлагад нийцэж байгаа
эсэхийг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан Жамуха өөрийгөө Гүр хаанд
өргөмжилсөн шиг Д.Басандорж өөрийгөө намын даргын суудалд залчихаад
дараагийн алхмаа хийх гээд төлөвлөж байна. Сүүлийн үед моодонд орж
байгаа “Сууж хоцрох” мэхийг тун чадварлаг хийж эхлээд байгаа түүнийг
аялдан дагалдах хүн бараг байхгүй ч тэр зүтгэсээр л байна. Боловсролын
хувьд хэнээс ч гологдохгүй хэрнээ жижиг гэгддэг намыг өөрийн эзэмшилд
байлгах гэж улайрах түүнд ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэхгүй.
Хүний амьдралын 17 жил гэдэг ихийг хийж, бүтээх боломж. Үүн шиг улс
төрийн намын хувьд ч 17 жил гэдэг дөрвөн сонгуулийг элээх урт хугацаа.
Ногоон нам байгуулагдсан цагаас хойш 17 жил өнгөрчээ. Сая нэг “сэрж”
байгаа тус намыг унтаа байдалд байлгах сонирхолтой түүнийг “Нойрсуулагч
эмч” гэж нэрийдвэл яаж байна.
Б.ЭНХМӨНХ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин