“Динза”-гын шинэ цуврал гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.06-нд нийтлэгдсэн

“Динза”-гын шинэ цуврал гарчээ

Хүүхэд багачуудын унших дуртай Динзагийн сонирхолтой адал явдал дахин шинэ цувралаа гаргажээ. Энэхүү “Динза-11” комикт морьтон баатруудын цаг үед очсон Жижгээ, Динза хоёр маань Модун шаньюйгийн цэргүүдэд баригджээ. Жижгээ хүүгийн өвөг дээдэс болох Лули ван тэднийг хэн болохыг мэдээгүй л явна. Харин Динзад дурласан газрын омгийн охин, Хонгороо нар аюулд орсон найзуудаа аварч чадах болов уу? Гэтэл муу сүнснүүд аварга биет араатныг амилуулж нийт хүн төрөлхтөнд ямар гай зовлон тохиохыг төсөөлөхийн аргагүй аймшигтай боллоо. Тиймээс хүүхдүүд ээ, Динза, Жижгээ хоёр маань энэ бүхэнтэй хэрхэн тэмцэж байгааг шинэ цувралаасаа шимтэн уншаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж