Гоо бүсгүйгээ шалгаруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.06-нд нийтлэгдсэн

Гоо бүсгүйгээ шалгаруулж байна

АНУ-ын Чикаго хотод түр хугацаагаар оршин сууж буй монголчууд  анх удаа шилдэг гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Уг тэмцээн өнгөрсөн баасан гаригт  эхэлсэн бөгөөд өнөөдөр нэгдсэн дүн нь гарах гэнэ. Тэмцээнд америкийн зургаан мужаас 20 гаруй үзэсгэлэнт монгол охин хүрэлцэн ирж оролцжээ. Уг наадамд АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яамныхан болон дуучин Б.Номинжин, төгөлдөр хуурч Д.Маралгуа нар  урилгаар оролцжээ. Энэхүү  шилдэг гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн миссээр шалгарсан эмэгтэй  2500$,  дэд байр буюу отгон мисс 1000$, фото мисс,  өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал, мисс модел , өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал тус тус хүртэх юм байна. Тэргүүн байранд орсон бүсгүй MISS ASIA USA-д оролцох боломжтой ба оролцогч бүсгүйчүүд  ивээн тэтгэгч компаниудын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж, олон нийтийн болон хүмүүнлэгийн ажилд  оролцох ажээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж