Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

“I love Cosmo” party болно

Дэлхийн эмэгтэйчүүдийн номер нэг сэтгүүл “Cosmopolitan”-ийн нүүр хуудсан дээр хэн гарах нь үргэлж олны анхаарлын төвд байдаг. Хэн хэдэн удаа гарснааар нь хүртэл тэрхүү од бүсгүйн амжилтыг тодорхойлж болдог гэдэг.

Тэгвэл дэлхийн 120 сая бүсгүйчүүдийг нэгтгэж чадсан “Cosmopolitan” сэтгүүлийн монгол хувилбарын шинэ дугаарын нүүрийг Монголын од бүсгүй чимжээ. Тэр бол “Киви” хамтлагийн ахлагч, соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр юм. “Cosmopolitan” сэтгүүлийн хамт олноос уг үйл явдлыг эмэгтэйчүүдийн баяртай хамтатган энэ сарын 8-нд 22.00 цагт “Brix night club”-д “I love Cosmo” нэртэй энэ хаврын халуухан үдэшлэгийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү үдэшлэгт “Космо”-той хамт үдшийг өнгөрүүлэх хүсэлтэй хэн боловч ирж болох бөгөөд гагцхүү космо ягаан болон цагаан өнгийн хувцсаар гангарахыг тэдний зүгээс уриалж байгаа юм байна. Ягаан, цагаанаар гоён ирсэн үзэсгэлэнт космо бүсгүйчүүд, эрч хүчтэй залуусыг “Космополитан” коктейлиор үнэгүй дайлах гэнэ. Мөн энэхүү үдэшлэгт “Киви” хамтлаг, дуучин ВХ, Агиймаа, Эгшиглэн нар болон  доргио DJ нарын хамт содон сонирхолтой олон сюрпризийг дэлгэх нь ээ. “I love Cosmo” үдэшлэгийн тасалбар арван мянган төгрөг бөгөөд хүрэлцэн ирсэн бүсгүй бүрт улаан сарнай бэлэглэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж