Б.Шүүдэрцэцэг, Т.Алтантуяа нар бэлгээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

Б.Шүүдэрцэцэг, Т.Алтантуяа нар бэлгээ дэлгэлээ

“Интер” номын их дэлгүүрт өчигдөр зохиолч Б.Шүүдэрцэцэг, жүжигчин Т.Алтантуяа нарын “Хайр” сонсдог уншдаг ном болон “Миний ертөнц” нийтлэлийн номын нээлт боллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт зориулан зохиолч Б.Шүүдэрцэцэг найз Т.Алтантуяагынхаа хамт энэхүү хоёр бүтээлээ өргөн барьжээ. 

“Миний ертөнц” шинэхэн ном нь зохиолч Б.Шүүдэрцэцэгийн нийтлэлийн анхны ном ажээ. Зохиолч эл номондоо өөрийнхөө амьдрал, үзэл санаа, эмэгтэйчүүдийн сэдэвт нийтлэлүүдийг эмхлэн хэвлэсэн байна. 

Харин сонгомол өгүүллэгийн “Хайр” сонсдог номд орсон гучаад оны үеийн хэлмэгдлийн улмаас хагацсан хайртай хосын тухай “Сүүлчийн өртөө”, хайрын сэдэвт “Цасан нулимс”, хүний сайхан сэтгэл, эцгийн хайрын тухай “Хойд эцэг” өгүүллэгүүдийг нь түүний уран бүтээлийн анд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Алтантуяа уншсан байна. Жүжигчин Т.Алтантуяаг бид “Тусгай салаа” киноны Сүлдээгийн ээжийн дүрээр илүүтэй таних бол энэхүү бүтээл нь түүний анхных нь бие даасан цомог юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж