“Эрхэм ариун амьтад” ном нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

“Эрхэм ариун амьтад” ном нээлтээ хийлээ

Төгс гэгээрсэн их багш Чин Хайн хайрлахын ухааны хосгүй бүтээл “Эрхэм ариун амьтад” ном Монголд нээлтээ хийлээ.

Гараг ертөнцийн он тоололд “Алтан эринээр” замнан хөглөгдөж  буй энэ цаг үед Хүн төрөлхтний  сүнслэг оюун санааны дэвшилт  сэрэлтэнд оюунлаг  ач тусыг хайрласан дахин давтагдашгүй оюуны олон үнэт бүтээлийг туурвисан уран бүтээлч, дэлхийн нэрт хүмүүнлэг үйлстэн, дэлхийн оюун санааны их удирдагч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дахин давтагдашгүй  бүтээл болох “Эрхэм ариун амьтад” ном Монгол хэлнээ хөрвүүлэгдэн хэвлэгдэж, уншигчдын хүртээл боллоо. Хүн төрөлхтөнд хайр энэрэл, хайрлахын олон ухаануудыг бэлэглэх “Эрхэм ариун амьтад” номынмонгол дахь нээлтийн баяр 2011 оны  хоёрдугаар сарын 21-ний өдөр “Интер” номын их дэлгүүрт ёслол төгөлдөр боллоо.

Эрхэм ариун амьтад” номыг зохиогч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нуурын эрэг дээрх нээлт бүхий зурагтай бүтээлээ өөрийн биеэр найруулан, өөрөө зургийг нь авахдаа амьтадын дотоодын гайхамшигт сэтгэлгээ түүний нөхцөл болзолгүй хайр илэрхийллийг сүр жавхлант амьд байгальтай нь хослуулан буулгасан нь энэхүү номыг урлагийн нэгэн дахин давтагдашгүй бүтээл болгосон юм. “Эрхэм ариун амьтад” хэмээх энэхүү ном нь сүрлэг онгон байгалиа эзэгнэн бидэнтэй зэрэгцэн оршигч энхрий амьтдын тухай илүүхэн ойлголт өгөх олон хайрлахын ухаануудыг уншигч авхайд нээж өгдөг. Зохиогч тэдний эрхэмсэг ааш араншин, хайр нь юутай ч харьцуулашгүй, мөнхийн гэдгийг энэ номонд хуваалцжээ.
 
Та энэхүү номыг уншин утга агуулгад нэвтэрснээр амьтадын ертөнцийн оршихуйн хэм хэмжээс, ухамсар нь  өөр өөрийн дотоодын ертөнцтэй болохыг мэдэх ба хүмүүс  амьтадыг хоорондох үл ойлгогдох хэмжээсийн тайлалыг ухааран ойлгож амьтадыг хүндлэн хайрлан хамгаалж, хамтран амьдрах буянлаг ухааны учралыг ойлгох болно.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хэзээ ч урлагийн сургуульд сурч байгаагүй боловч яруу найраг, дуу хөгжим, уран зураг, тэнгэрлэг гоёл чимэглэлийн загвар, тэнгэрийн хувцасны загвар зэрэг урлагийн бүхий л төрлийн бүтээлийг өндөр дээд утга өнгө аястайгаар бүтээн туурвидаг. Тэрээр эдгээр бүтээлүүдээсээ олсон ашиг орлогоо дэлхийн өнцөг булан бүрт тусламж хэрэгтэй бүх газруудад илгээдэг буянлаг энэрэнгүй үйлстэн юм. “Эрхэм ариун амьтад” ном нь амьтадыг хайрлахын ухаан, зохицон амьдрахын ухаан, гараг ертөнцийн биет оршихуйнуудын хоорондын холбоост оршхуйн тайлал, гараг ертөнцөө  дээдлэн хайрлахын учир шалтгаан ухааралуудыг олон талт байдлаас үзүүлсэн нь бүх насны хүмүүнүүдийн тайлалт ухааныг сэрээн ойлгуулсан хайрлахын ухааны хосгүй бүтээл болж чадсан юм. “Эрхэм ариун амьтад” номд  амьтад, хүмүүний шалтгаант ертөнцөд хайрлахын ухаанаар бүхний л оршихуй нэгдмэл биелэлээ олдогийг нээн харуулсан учир хүн бүрийн гэгээн сонирхлыг татах нь зүйн хэрэг юм. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө ямагт болзол нөхцөлгүй хайр, хийсэн буянлаг энэрэнгүй үйлсийг нь олон улс орны тэргүүнүүд, засгийн газрууд өндрөөр үнэлэн “Дэлхийн нэрт хүмүүнлэг үйлстэн”, “Дэлхийн оюун санааны их удирдагч” шагнал Дэлхийн энхтайвны шагнал болон олон орны засгийн газраас өөрсдийн нэрэмжит шагналуудыг хүндэтгэн хүртээсэн байна. 1994 онд АНУ-ын 6 муж улсаас Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд Дэлхийн оюун санааны их удирдагчийн шагналыг гардуулан өгснөөр дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 22-ны өдрийг хайр энэрлийн гэрэлт өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.
2011 оны хоёрдугаар сарын 22-ныг  тохиолдуулан энэ агуу хүмүүний дахин давтагдашгүй  бүтээл “Эрхэм ариун амьтад” ном монголчуудын хүртээл болсон нь үнэ цэнэтэй гүн гүнзгий хүндэтгэл бөгөөд зөв мөрд оршихуйн нэгэн ховор боломж юм. Эх дэлхий хэмээх нэгэн гэрт зэрэгцэн амьдарч буй “Эрхэм ариун амьтад” танд болоод гараг ертөнцөд мөнхийн хайрыг шагнах болтугай. Энэхүү өдрийг тохиолдуулан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн Монгол дахь төв “Интер” номын их дэлгүүртэй хамтран “Эрхэм ариун амьтад” номын нээлтийн баярын үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Дэлхийд шилдэг борлуулалттай номоор шалгарч, Amazon.com-д тэргүүлсэн “Эрхэм ариун амьтад” ном Монгол улсад нээлтээ хийсэн даруйдаа тухайн өдрийн “Интер” номын дэлгүүрийн хамгийн их борлуулалттай номоор шалгарсныг дуулгахад таатай байна.

Г.Нар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж