Архивын үзлэгийн дүн гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

Архивын үзлэгийн дүн гарчээ

ХЗДХ-ийн сайдын зөвлөл хуралдаж, Төрийн архивын үзлэгийн дүнг хэлэлцсэн байна. Дөрвөн жилд нэг удаа хийдэг төрийн архивын үзлэгийг ХЗДХ-ийн сайдын томилсон комисс явуулсан юм. Үзлэгт төрийн төв архив нэг, салбар архив дөрөв, 21 аймгийн архив гээд нийт 35 архив хамрагдсан байна. Үзлэгээр аймаг, нийслэлийн архивуудын дундаж дүн 89.5 хувь, төрөлжсөн салбар архивуудын дүн 92.2 хувьтай гарсан байна. Сайдын зөвлөлөөс архивын нэгдсэн байрыг төлөвлөгөөт хугацаанд барьж ашиглалтад оруулах, архив хөтлөлтийн хууль тогтоомж, арга зүйн баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулах, төрийн архивын ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхийг Архивын Ерөнхий газрын даргад даалгасан байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж