
Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар өнгөрсөн онд 168 аж ахуйн нэгж, иргэний санхүүгийн баримтад шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд акт тогтоон улсын төсөвт 3.4 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Зөрчил дутагдлын тоо өмнөх оноос 7.8 хувиар өссөн байна. Зөрчлийн дийлэнхийг тээврийн зардал, барааны тоо хэмжээ, үнийг гаальд дутуу юмуу зөрүүтэй мэдүүлэх, бараагаа нуух, гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага зөрчих зэрэг зөрчил дутагдал эзэлжээ. Ялангуяа барааны тоо хэмжээг дутуу мэдүүлэх зөрчил сүүлийн жилүүдэд гурав дахин өссөн бол бараагаа огт мэдүүлэхгүй байх, барааны үнийг багаар мэдүүлэх зөрчил буурсан байна.
С.Отгон