Бүргэдийн баяр болж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.05-нд нийтлэгдсэн

Бүргэдийн баяр болж байна

Казах үндэстний жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” өнөөдөр Богд уулын Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” жуулчны баазын орчимд эхэллээ. Уг баярт Баян-Өлгий аймгаас 22 бүргэдчин хүрэлцэн ирж оролцож буй бөгөөд бүргэдээрээ амьд  чоно, үнэг, туулай бариулах тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн шилдэг” Хаан бүргэд”, “Шилдэг бүргэдчин”, “Хамгийн сайхан үндэсний хувцастан”, “Хамгийн сайхан морины тоноглолтой бүргэдчин” зэргийг шалгаруулах гэнэ. Үүний зэрэгцээ казах үндэстний тоглоом болох тулам булаалдах, мөнгөтэй алчуур шүүрэх зэрэг тэмцээн болох аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж