
Тэгвэл энэ албан тушаалд тавигдаж болох хамгийн магадлалтай хүнээр МСНЭ-ийн ерөнхийлөгч асан, TY-5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэл тодроод буй ажээ. Тэрбээр МАН-ын ХХYI их хурлаар Бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн болж, МАН-ыг Социнтернд шинэ нэрээр бүртгүүлэхэд ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй хамт Францад очиж байсан юм. МАН-д хамгийн түргэн шат ахиж буй түүнийг УИХ-ын 2012 оны сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвших гэж байгаа талаар ч дуулдах болжээ. Д.Сарангэрэл өнгөрсөн зун Хөвсгөлд болсон Шадар ван Чингүнжавын ойг тэмдэглэх, Хотгойдын хурд наадмыг зохион байгуулах ажилд идэвхтэй оролцож TY-5 телевизээр орон даяар шууд нэвтрүүлэн дамжуулж байсан юм.