”Playing love 2” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

”Playing love 2” тоглолт болно

Морин хуурын чуулга энэ удаа Дэлхийн болон Монголын шилдэг киноны сэтгэлд хоногшсон хєгжмийг гайхамшигт яруу аялгууг ард тvмнийхээ  зvрх, сэтгэлд хvргэх гэж байна.

Дэлхийн болон Монголын киноны шилдэг хєгжмийг нэг дор сонсох боломжтой "Playing love 2" тоглолт энэ амралтын өдрүүдэд 16.00 цагт Соёлын төв өргөөнд болно. Энэхүү  тоглолтыг Морин хуурын чуулгын удирдаач Д.Тvвшинсайхан удирдан продюсераар нь  А.Даваазориг нар ажиллаж байгаа юм байна.

Єнгєрсєн жилийн “Playing love1” тоглолтын vргэлжлэл болох "Playing love 2" ийнхүү тайзнаа амилах нь ээ.

Тоглолтод нийтдээ Дэлхийн болон Монголын шилдэг 17 киноны хєгжим тоглогдоно. Үүнд: Н.Жанцанноровын "Мандухай сэцэн хатан", "Догшин хутагтын сахиус ", "Би чамд хайртай Анхны хайрын дуу", "Хааны сүүлчийн хатан", "Уулсаа харахад", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Их тэнгэрийн ивээл" , З.Хангалын "Хатанбаатар", Б.Шаравын "Мартагдсан дууль", "Сэтгэлийн эгшиг", "Гэгээн алсад одох юмсан" зэрэг киноны хєгжимvvд тоглогдоно.

Харин дэлхийн шилдэг киноны хєгжмєєс  "Valse", "Beware of the Car" А.Петров, "Москва слезам не верит", "Александра" Ю.Визбора, "Butch Cassidy and the Sundance Kid", "South American Getaway", Burt Bacharach, "Nuova cinema Paradiso" Ennio Morricone, "The last Emperor" Riyuchi Sakamoto, "All in", "Just like the first day" Park Yong Ha, "Моя любовь на третьем курсе", "Как молоды мы были" А.Пахмутова, "Playing Love" Ennio Morricone, "Pirates of the Caribbean", "He"s Pirate" Klaus Badelt, Hans Zimmer зэрэг дэлхийн шилдэг киноны хєгжмvvд тоглогдох аж.

Хєтєлбєртєє vзэгчдийн сэтгэлд хоногшсон кинонуудын хєгжмийн зохиолуудыг сонгож оруулсан бєгєєд 90 хувь шинээр найруулга хийж бичигдсэн бөгөөд  Ennio Morricone-ны "Playing Love" хэмээх бvтээлээр тоглолтоо нэрлэж байгаа учир энэ удаа ч мєн эл алдарт бүтээл дахин эгшиглэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж