“Хос мастер” клубын нэрэмжит шатрын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

“Хос мастер” клубын нэрэмжит шатрын тэмцээн болно

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулж “Хос мастер” шатрын клубээс нэрэмжит тэмцээн зохион байгуулах гэж байна. Цаашид жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн баярын үеэр зохиогдох “Хос мастер” клубын нэрэмжит анхдугаар тэмцээн нь энэ сарын 7, 8-нд болох юм. Тэмцээний онцлог нь зөвхөн эмэгтэй шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөх бөгөөд 35 хүртэлх болон 35-аас дээш гэсэн хоёр ангилалд аваргуудыг тодруулах ажээ. Энэ жилийн тэмцээн “Засагтхан” дээд сургуулийн байранд болох бөгөөд шатарчид швейцарь системээр найман тавил тоглох юм. Тэмцээний бүртгэл гуравдугаар сарын 5 буюу маргааш 10.00-18.00 цагийн хооронд “Хос мастер” клубын байранд явагдана. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 91917848, 99187491 утсаар авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж