PR-ын салбарт ойрх ирээдүйд ноёрхогч нь Digital PR байна

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

PR-ын салбарт ойрх ирээдүйд ноёрхогч нь Digital PR байна

2011 оны 3 дугаар сарын 1-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрлах “Press center”-д “PR news and Measurement” буюу “Олон нийтийн харилцаа, хэвлэл мэдээлэл ба Хэмжүүр” сэдэвт жилийн цугларалт- чуулган болж өндөрлөв.

Тус арга хэмжээг АНУ-ын “National Press club” байгууллагаас зохион байгуулсан бөгөөд дэлхийн улс орнуудын шилдэг улс төрчдийн болон олон улсын хэмжээнд нөлөө бүхий үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудын олон нийтийн харилцааны 250 гаруй мэргэжилтнүүд оролцсон байна.

Уг чуулганаар олон нийтийн харилцааны төлөв байдал, ирээдүйн чиг хандлага, хэрэглэгчид буюу олон нийтийн хандлагын тухай дэлгэрэнгүй ярилцсан юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ойрхи ирээдүйн PR-ын салбарт үндсэн анхаарал татах, ноёрхох чиглэл нь “дижитал олон нийтийн харилцаа” (Digital PR) буюу facebook, youtube, linkedin, twitter, personal blog болон бизнесийн үйл ажиллагаа сурталчилсан цахим хуудсууд байх ажээ. Зөвхөн долоо хоногийн дотор л гэхэд дунджаар 40.000 блог хэрэглэгчид шинэ хаяг нээж тэдгээрийн дийлэнх нь идэвхитэй бичлэг нийтэлдэг болсон байна.

Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын Зөвлөх А.Ганбаатар тэргүүтэй монголын төлөөлөгчид оролцсон бөгөөд Ерөнхийлөгчийн санаачилсан “Иргэний танхим”-ын зорилго, үйл ажиллагааны тухай танилцуулж мөн чуулганд оролцсон төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж