Шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо

Сагсан бөмбөгийн Евролигийн шөвгийн 16 багийн хэсгийн сүүлчийн тоглолтууд явагдаж, хасагдах шатанд шалгарах багуудын нэрс бүрэн тодорчээ. Энэ улиралд анх удаагаа найман баг нэг орой зэрэг тоглосон тохиолдол. Шөвгийн наймд үлдэх эцсийн мөчид Н хэсэгт “үхлийн тоглолт”-ыг “Валенсия”, “Фенербахче” багууд хийжээ. Испанид болсон тоглолтын ялагч нь үлдэж, ялагдагч нь мултрах хариуцлагатай тоглолт байсан юм. Тус тоглолтын үндсэн цагт 82:68 харьцаатай талбайн эзэн “Валенсия” өрсөлдөгчөө буулган авснаар ижилхэн гурван хожилтой болсон ч онооны давуу байдлаар шөвгийн найман багийн нэг болж чадлаа. Тэд дараагийн шатанд нэг нутгийн баг “Реал”-тай учраа таарсан байна. Эцсийн мөчид эрхээ авсан тоглолт энэ байсан бол бусад нь үр дүнд нөлөөлөхгүй, эсвэл хэсгийн тэргүүлэгчийн төлөөх тулаанууд байлаа.

“Каха Лаборал” “Литвус Руятс” багтай тоглож, 77:68 харьцаатай хожсоноор А хэсгийг тэргүүлэн гарах нь тодорхой болсон. Дараагийн шатанд “Маккаби”-тай учраа таарах юм. Тэдэнтэй адилаар дөрвөн хожил хоёр хожигдолтойгоор шилдэг наймд үлдсэн “Панатинайкос” аваргаа хамгаалж байгаа “Барселона”-тай плей-оффын тоглолтыг хийхээр болжээ. Харин Италийн аваргууд болох “Монтепаши” хасагдах шатанд “Олимпиакос”-тай хүч үзэхээр оноолт таарсан байна. Плей-оффт хэн түрүүлж хожсон нь хагас шигшээд үлдэнэ.  Шөвгийн наймын тоглолтууд дөрөвдүгээр сарын зургаан гэхэд дуусна. Яг энэ өдрөөс нэг сарын дараа хагас шигшээ тоглолт явагдаж, аварга баг тавдугаар сарын наймны өдөр Барселона хотод тодрох юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж