Раллигийн ДАШТ-ий хоёр дахь гараа Мексикт

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Раллигийн ДАШТ-ий хоёр дахь гараа Мексикт

Раллигийн 2011 оны ДАШТ-ий хоёр дахь гараа Мексикт явагдахад бэлэн болжээ. Уламжлал ёсоор өчигдөр уралдааны өмнөх сорил гараа явагдсан байна. Хүнд хэцүү нөхцөлд 5,13 км урт замыг хамгийн богино хугацаанд туулсан нь мэдээж бусдыгаа тэргүүлнэ. Нээлтийн гараа Шведэд болж, цастай гулгаа ихтэй маш хэцүү гараа болсон ч Финляндын нисгэгч Микко Хирвонен түрүүлж чадсан. Гэвч Мексикт тэрбээр хурдан нь байж чадахгүй нь бололтой. Үзүүлсэн цагаараа ердөө долдугаар байрт Их Британийн Мэттью Уилсоны ард бичигджээ.

Тэдний өмнө Шведийн гараанд хоёрт орж, шуугиан тариад байгаа Норвегийн Мадс Остберг хоёр минут, 55,3 секундээр оржээ. Сорил гарааны дөрвөөс 11 дүгээр байр хүртэл “Форд” багийн нисгэгчид шалгараад байсны тэргүүн нь Финляндын Жари Матти Латвала байлаа.

Латвала Шведэд гуравт орж, 16 оноог өөрийн болгосон. Гэвч Мексикт тэд гол өрсөлдөгч болох “Ситреон” багийн гурван тамирчинг өмнөө гаргасан юм. Хэдийгээр сорил гараа ч уралдааны үр дүнг урьдчилсан байдлаар харуулдаг онцлогтой учраас баг тамирчид нэлээд ач холбогдол өгдөг.

Дэлхийн долоон удаагийн аварга Себастьен Лёб Скандинавийн оронд зургаат шалгарч байсан ч хоёр минут, 52,9 секунд гэсэн амжилтаараа хүснэгтийн гуравт бичигдсэн байна. Өнгөрсөн жил Мексикийн гараанд түрүүлж байсан Лёбд энэ жил ч амжилтаа давтах боломж байгаа гэдгийг энэ үзүүлэлт харуулж өгсөн юм.

Түүнээс хурдан хоёр тамирчин байсан нь Себастие Огие, Петер Сольберг нар.  Зөвхөн эдгээр тамирчид хоёр минут, 51 секундэд барианд орсноор сорил уралдааны тэргүүн эгнээнд бичигдлээ. Далайн төвшнөөс 2700 метрийн өндөр явагдах Мексикийн гарааны ялагч 6-нд тодорно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж