Дархан-Уул аймгийн Хонгор суманд Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулагдаад таван сар болж байгаа ч малыг эрүүлжүүлэх талаар багагүй ажил хийжээ. Тус суманд малтай өрх 748 байдаг бол малчин өрх 449 бий. Хонгол суманд нийт 104 мянган толгой малтай. Сумын бүх нутаг дэвсгэр цастай ч цагийн эрхээр нимгэрч хаваржилтад онцгой хүндрэл учраагүй байна. Өнгөрсөн онд тус мал эмнэлэг байгуулагдан ажлаа эхлэж нийт 78 мянган толгой мал, амьтанд вакцин, тарилга хийж халдваргүйжүүлэх чиглэлээр бүх өвөлжөө хашаа малын байрыг ариутгажээ. Одоогийн байдлаар Казакстан улсаас хүмүүнлэгийн тусламжаар ирсэн 18.0 тонн цагаан будааг өрхүүдэд тараах ажил 90 хувьтай явагдаж байна.