Эрэгтэйчүүдийн олон улсын мастерийн болзол хангасан Монголын анхны эмэгтэй шатарчин Б.Мөнгөнтуул энэ өдрүүдэд Катарын нийслэл Доха хотноо FIDE-гийн шилдэг 12 эмэгтэй шатарчны гран-при тэмцээнд оролцож байгаа билээ. Өнгөрсөн сарын 22-нд эхэлсэн тус тэмцээний ес дэх өргийн тоглолтууд өчигдөр болж, манай шатарчин ээлжит хожлоо авсан байна. Есдүгээр өрөгт Б.Мөнгөнтуул Шведийн их мастер Пия Крамлинтай цагаанаар тоглож, хожсоноор тэмцээний гурав дахь хожлоо авчээ. Есөн өргийн дараах байдлаар тэрбээр 3,5 оноотой 12 шатарчнаас есдүгээр байрт эрэмбэлэгдээд байна. Харин Армяны их мастер Елина Даниельян 7,5 оноотой тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байгаа юм.
Шатарчид нийт 11 өрөг тоглох ёстой бөгөөд өнөөдөр 10 дахь өрөг, харин маргааш сүүлийн тоглолтууд болж, 40 мянган еврогийн шагналын сантай Катарын гран-при тэмцээний ялагч тодорно.
Шатарчид нийт 11 өрөг тоглох ёстой бөгөөд өнөөдөр 10 дахь өрөг, харин маргааш сүүлийн тоглолтууд болж, 40 мянган еврогийн шагналын сантай Катарын гран-при тэмцээний ялагч тодорно.
С.Цэлмэг