Гадаадын хөрөнгө оруулагчдын уулзалтаар ямар асуудлыг хөндөж байна вэ?
Монгол улс нь зөвхөн зээл тусламжийн хүрээнд гадаадын түншүүдтэй харьцах биш, өөрийн орны нөөц бололцоог өндөржүүлснээр ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдсэн гэдэг дээр санал нэгдлээ. Өөрөө өөрийгөө санхүүжүүлсэн, хөнгөлөлттэй зээл тусламжинд тулгуурласан манай эдийн засгийн хувьд энэ бол шинэ зүйл. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэг талаас маш болгоомжтой, нөгөө талаас маш зоримог хандах хэрэгтэй. Ийнхүү дотоодын болоод дэлхийн зах зээл дээр мөнгө босгоод явах ийм сорилтын үе дээр ирж байгаа гэдгийг донор орнууд ч, Монголын Засгийн газар ч хэлж байна. Донор орнуудын зүгээс “Нэгэнт ингэж явах гэж байгаа бол эхнээс нь зөв яваарай. Бизнесийн орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлах ёстой шүү” гэдгийг зөвлөж байна. Америкийн хөрөнгө оруулагчид ч энэхүү бизнесийн орчинг сайжруулах асуудалд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд байна.
Төр хувийн хэвшлийн түншлэл чухлыг анхааруулсан
Гадаадын хөрөнгө оруулагчдын уулзалт Төрийн ордонд Эрсдлийн удирдлага, уул уурхайн салбар ба холбогдох боломжууд, хөрөнгийн зах зээлийн шинэчлэл болон төрийн өмчит хөрөнгийн хувьчлал гэсэн сэдвүүдээр үргэлжлэн хуралдаж байна. Энэхүү хуралдааны үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржоос дараах тодруулгыг авлаа.
Б.Мандах