МСҮТ-д 100 гаруй оюутан суралцдаг

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

МСҮТ-д 100 гаруй оюутан суралцдаг

Мэргэжилтэй  ажилчин бэлтгэх Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд орон нутагт Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг дэмжиж, улмаар иргэдийг мэргэжилтэй болгох  олон талын ажил явагдаж байгаа билээ.

Дорноговь аймгийн хувьд ирэх жилээс Тавантолгойгоос Зүүнбаян,  Сайншандын чиглэлийн төмөр зам тавигдаж, бүр цаашлаад Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор баригдан улс орны тогтвортой хөгжлийг хангах стратегийн бааз суурь болох ирээдүй хүлээж байгаа. Үүнд ажиллах мэргэжилтнийг бэлтгэхэд аймгийн Засаг дарга П.Ганхуяг онцгой анхаарч байна. Тухайлбал, орон нутагтаа төмөр замын мэргэжилтэн бэлтгэх зорилготой  Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай МСҮТ-ийг дэмжснээр Дорноговьчууд Улаанбаатар руу өртөг зардал гарган явж суралцах шаардлагагүй болсон билээ.

Тус МСҮТөв нь 2011 оны хичээлийн жилд өртөөний жижүүр, найруулагч, вагон үзэгч, замчин гэсэн 3 мэргэжлийн ангид нийт 18-36 насны 102 залуусыг элсэлт авч, сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Нийт суралцагчдын 59 нь эмэгтэй ба 57,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өртөөний жижүүр, замчин мэргэжлийн ангид суралцагсдын дийлэнх нь эмэгтэйчүүд байна. 14 багштай, үүнээс үндсэн багш -7. Суралцагсдын жилийн төлбөр 500 мянган төгрөг. Өдөр бүр 9.00-16.25  хүртэл  ажлын таван өдрөөр хичээллэдэг. Хичээл сургалтын программ  энэ оны наймдугаар сарын 20-нд  дуусна. МСҮТ-д тус аймгийн 14 сумаас иргэд хамрагдсан байгаа бөгөөд нийт 79 залуус суралцаж байна. Үүнээс 43 нь буюу 54,4 хувь нь эмэгтэйчүүд байна.  Үлдсэн 23 нь Улаанбаатар, Архангай, Дархан, Дундговь, Дорнод, Булган, Хэнтий, Говь-Сүмбэр, Төв, Сэлэнгэ, Ховд, Сэлэнгэ аймгуудаас суралцаж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж