НҮБ-д элссэний ойг тэмдэглэх хороо байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

НҮБ-д элссэний ойг тэмдэглэх хороо байгуулав

Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд голлох үүрэг бүхий Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 50 жилийн ой ирэх аравдугаар сарын 27-нд тохионо.

Тэмдэглэлт ойг угтах, тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг Засгийн газар энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж Ерөнхий сайдаар ахлуулсан Зохицуулах хороо байгуулахаар шийдвэрлэж Засгийн газрын тогтоол гаргахаар болжээ. Зохицуулах хорооны дэд даргаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ажиллах бөгөөд Засгийн газрын зарим гишүүд, салбарын яамдын дэд сайд нар гишүүнээр нь ажиллахаар болсон аж.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд танилцуулах, өндөр дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, олон улсын хурал, уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, улс орноо олон улсын хамтын нийгэмлэгт сурталчилж,  НҮБ-ын төв байранд үндэсний соёл урлагийн томоохон арга хэмжээ хийхээр төлөвлөж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж