Хүний наймаачдыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Хүний наймаачдыг шүүнэ

Бусдыг хил дамнуулан худалдаалсан хэрэгт холбогдогч  Г.Батдэлгэр, н.Бүрнээбаатар, Б.Сэлэнгэ нарын таван хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 11.00 цагаас товлогджээ. Өмнө нь эл  шүүх хурал өнгөрсөн сарын 16-нд болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Энэбиш эрүүл мэндийн байдлын улмаас оролцох боломжгүй болсон тул шүүх хурлыг хойшлуулсан юм. Хүний наймаачдыг   улсын яллагч Ц.Насанбат яллаж, шүүгчээр М.Алдар нар оролцоно. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2007 онд  5-6 эмэгтэйг Замын-Үүд хилийн боомтоор дамжуулан Малайз улс руу худалдсан хэрэгт Г.Батдэлгэр нарын таван хүн  холбогдож байв. Тэд Малайз, Макао зэрэг оронд өнөдөр цалинтай ажилд зуучилна хэмээн хууран мэхлэх замаар эмэгтэйчүүдийг худалдаалдаг байжээ. Тэдэнд эрүүгийн хуулийн 113.2 зүйлд зааснаар яллагдагчаар татсан байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж