Apple компани FaceTime.com-ийг худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Apple компани FaceTime.com-ийг худалдан авчээ

Apple компани FaceTime.com-ийг эрхлэгч Actiance-аас тус сайтын домэйн нэрийн эрхийг худалдан авчээ. Харин хачирхалтай нь одоог хүртэл FaceTime.com нь өөрийн хуучин эрхлэгч компаний нэрээр буюу Actiance-аар үйл ажиллагаа явуулж байна.

Гэхдээ технологийн салбарын ажиглагчдын зүгээс хоёр компани домэйн нэрээ шилжүүлэн өгч, авалцаагүй байж болох юм гэж үзэж байна. Apple компани цаашид FaceTime вебсайтыг хуучин нэрээр нь ажиллуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч FaceTime-ийн контент хэсгийг Apple.com-руу татаж магадгүй байгаа ажээ. Дөнгөж саяхан нээлтээ хийсэн хоёр дахь үеийн iPad-д FaceTime-ийн видео дуудлагын үйлчилгээг оруулах хэрэгтэй байгаа ба одоогийн байдлаар iPhone болон Mac OS X зэрэгт энэхүү үйлчилгээг оруулаад байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж