Их Британи Ангола, Босни ба Герцеговина, Бурунди, Вьетнам, Гамби, Индонези, Ирак, Камбож, Камерун, Хятад, Косово, Лесото, Молдав, Нигер, Орос ба Серби зэрэг оронд тусламж үзүүлэхээ зогсоов. Нөгөө талаас гадны нэмэлт тусламж хэрэгтэй гэж үзсэн орнуудын жагсаалтыг тус орны Гадаад харилцааны яам гаргасан байна.
Британийн Гадаад хэргийн яам байдлыг нь тогтворжуулах зориулалттай хамгийн том хэмжээний 1,4 тэрбум фунт стерлингийн тусламжийг 2015 он хүртэл Пакистанд олгоно. Дараа нь Этиоп, Нигери, Бангладеш тусламж авна. Мөн Афганистан, Сомалид тусламжаа хүртээх бөгөөд харин Энэтхэгт үзүүлэх тусламжийн хэмжээгээ жилийн 295 сая фунт хүртэл буурууллаа.
Британийн консерватор Дэвид Кэмероны Засгийн газар гадаад орнуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, дотоод зардлаа хасч байгаад нь ард олон нь дургүйцлээ илэрхийлж байсан юм.
Дэлхийн асуудлууд өөрийнхөөс чухал уу?
Тусламж зориулалтынхаа дагуу тодорхой үр дүнд хүрсэн эсэхийг Засгийн газар нь хатуу хянана гэдэг. Шашны радикализм болон терроризмын аюул Афганистан, Сомали мэтийн орнуудаас гарч байгааг тооцвол энэ нь чухал.
Гэсэн хэдий ч Британийн сайтуудад өрнөж буй хэлэлцүүлгээс харвал энэ шалтаг энгийн хүмүүст нь огт хамаагүй мэт. Өөрийн чинь хаалгыг инфляци, хоол хүнс, түлшний үнийн өсөлт тогшиж байхад дэлхийн асуудал руу хэн ч анхаарахгүй. “Хэн дотны хүмүүсээ бодно, тэр харийнхныг мартахгүй” гэсэн үг хэлэлцүүлэг бүрт шахуу харагдах болжээ.
Өмнө нь Нэгтсэн вант улсынхан өөр сэтгэгдэлтэй байсан. Уламжлал ёсоор британичууд хүмүүнлэгийн хямрал болон гамшигт өртсөн улсуудад хамгийн өгөөмөр хандаж байсан. Олон жилийн турш Британи Их-8-аас хамгийн өглөгч нь байсан юм. Британичуудын шаарддаг гол зүйл нь авлигач орнуудад өгөгдөх тусламжийн үр дүнг ил тод байлгах явдал юм.
Орос руу урссан тусламж
Орос өнөөг хүртэл Британийн тусламж авч байсан гэхэд хүмүүс гайхдаг. Дунд төвшний хангамжтай орнуудын тоонд Орос итгэлтэй явж байгаа. Бас дээр нь Их наймын гишүүн.
Эдгээр нөхцөл байдал нь Орос цаашид Британийн татвар төлөгчдийн мөнгөөр угжуулах ёсгүйг харуулж байна хэмээн ГХЯ нь үзжээ. Ер нь бол тусламжийн ихээхэн хэсгийг 1990-ээд онд өгөхөө больсон. Олон улсын хөгжлийн яамны тусламжийн мөнгө 2007 оноос хойш зогссон байлаа. Сонирхолтой нь Британийн санхүүгийн төслүүдийн сүүлийн хэсгийн нэг нь Оросуудыг олон улсын донор болгоход зориулагдсан байлаа. Энэ нь өөрөө Оросын статус хэрхэн өөрчлөгдсөний гэрч юм.