Тайландын 11 настай охин дэлхийн хамгийн үсэрхэг охин гэж Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Orange.co.uk сайтад бичсэнээр түүнийг “бичин царайт”, “өлөгчин чоно” гэх мэтээр үргэлж дооглож байснаас үргэлж уйлж ичиж ирсэн гэнэ. Харин одоо Супатра Сасуфан гэдэг нүүр, гар, хөл, чих нь хүртэл үстэй охин сургуульдаа хамгийн алдартай сурагч болжээ.
Амбрасын синдром гэх маш ховор генийн өвчтэй охины хромосомын нэгд нь өөрчлөлтэй. Дундад зуунд 50 удаа л ийм тохиолдол бүртгэгдсэн байв. Охиныг лазер эмчилгээгээр эмчлэх гээд тусыг эс олжээ. “Өмнө нь намайг дооглодог байсан хүмүүс одоо тэгэхээ больсон. Үснээсээ болоод надад муудсан зүйл алга. Харин үс урт ургаад ирэхээр нүд хаагаад харахад хэцүү байдаг. Тэгээд л би үсээ буржийхыг” хүлээж байгаа хэмээн тэр шоглоом болгон өгүүлжээ.
Ш.Мягмар