Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн хүрээнд “Дархан Их Урлаг” наадмыг зохион байгуулж байгаа билээ. Наадмын хүрээнд Монголын соёл урлагийн байгууллагууд Дархан-Уул аймагт айлчлан тоглолт хийж байгаа юм. Энэ сарын 5, 6-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Дархан-Уул аймгийн үзэгчдэд тоглолтоо хүргэхээр замд гарлаа. Тэд өнөөдөр өглөө Дархан-Уул аймгийг 150 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон юм. Театрынхан нийт дөрвөн тоглолт хийх бөгөөд Б.Дамдинсүрэн, Б.Смирновын “Учиртай гурван толгой” дуурь, Э.Чойдог “Чойжид дагина” балет, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет болон уран бүтээлдчийн нэгдсэн гала тоглолтыг хийх юм.
М.Дөл