
“Academy Awards-2011” наадам Монголын кино урлагийн шилдгүүдийг нэрлэж эхэллээ. Шилдэг киноны хөгжмийн шагналыг “Орхидос” киноны хөгжмийн зохиолч Т.Сэр-од, шилдэг дууны найруулагчаар мөн уг киноны дууны найруулгыг хийсэн С.Нэргүй нар хүртлээ. Харин шилдэг кино зохиолын шагналаар “Зөрлөг” уран сайхны киноны зохиол шалгарсан байна. Шилдэг киноны зураачийн шагнал “Үл таних эмэгтэй” киноны зураач УДЭТ-ын уран бүтээлч н.Ганхуягт очлоо.
М.Анир