Б.Энэбиш хариулт өгөхөөс булзлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Б.Энэбиш хариулт өгөхөөс булзлаа

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргаж, тодорхой шимтгэл авах хөрөнгө оруулагч банкуудыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн тодруулсан. Гэтэл Германы Дойче банктай холбоотой таагүй мэдээллүүд олон улсын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэллээ. Тиймээс хөрөнгө оруулагч банкуудыг ямар шалгуураар шалгасан талаар эдийн засгийн форумын үеэр “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал, ажлын хэсгийн гишүүн Б.Энэбишээс тодруулахад “Нэг шалгуураар шалгасан л даа. Яг одоо би завгүй байна” хэмээн сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзав.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж