Жилд 1000 оюутан жуулчлалын мэргэжил эзэмшдэг

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Жилд 1000 оюутан жуулчлалын мэргэжил эзэмшдэг

Аялал жуулчлалын чиглэлээр сурдаг
оюутнуудын дунд “Young tourism pro” нэртэй уралдааныг англи хэл дээр 
дөрөв дэх жилдээ буюу энэ сарын 12-оос 26-ны хооронд зохион байгуулах
гэж байна. Уралдааны зорилго нь энэ чиглэлээр сурдаг оюутнуудыг шинийг
эрэлхийлэх,  мэргэжилдээ үнэнч цаашид ажиллах сонирхолтой оюутаныг ажлын
байраар хангах юм. Энэ уралдаан түрүүлсэн оюутан ажлын байраар
хангагдах бөгөөд уралдаан хоёр үе шаттайгаар зохиогдох аж.  Монгол улсад
аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг  магадлан
итгэмжлэгдсэн 50 гаруй их дээд сургуулиуд зургаан мянга гаруй оюутан
бэлтгэж, жилд дунджаар 1000 оюутан төгсдөг юм байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж