Иргэн Д.Энхмандахыг Д.Дорлигжав баривчлуулаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Иргэн Д.Энхмандахыг Д.Дорлигжав баривчлуулаагүй гэв

Иргэн Д.Энхмандах өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн талаар бид мэдээлсэн. Харин Улсын Ерөнхий прокурорын газраар  хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр авилгын гэрч болсных нь төлөө хууль хяналтын байгууллагынхан дарамталж, мэдүүлэг авч байгаа талаар огт үндэслэлгүй мэдээлэл цацаж байна гэж.  Авлигатай тэмцэх газар түүнийг эрүүгийн хэрэгт гэрчээр байцаасан бөгөөд  ямар нэгэн байдлаар дарамталж мэдүүлэг аваагүй гэнэ. Д.Энхмандах нь “Эрдэнэ суварга” ХХК-ны менежерээр ажиллаж байхдаа  2007 оны долдугаар сарын 03-ны өдөр “Эрдэнэ суварга” ХХК-ны захирал Б.Сувдаагийн  гарын үсгийг хуурамчаар зурж компанийг гишүүдийн зөвшөөрөлгүй  тус компанийн үл хөдлөх хөрөнгийг  барьцаалан ХААН банкнаас  30 сая төгрөгийг зээл нэрээр залилан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн.

Д.Энхмандах нь энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байхдаа  мөрдөн байцаалтнаас  удаа дараа   оргон зайлсхийж Хөвсгөл аймгийн Улаан уул сум руу явсан.

    Д.Энхмандах нь 2011 оны гуравдугаар сарын 05-ны дотор хуулийн байгууллагад  өөрийн биеэр очиж  шалгуулахаар  Хөвсгөл аймгийн Прокурорын газар, цагдаагийн газарт бичгээр тайлбар  гаргаж хувийнхаа  зардлаар Улаанбаатар хотод ирсэн атлаа  Улсын Ерөнхий Прокурорын газраас албадан ирүүлсэн   гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр огт үндэслэлгүй худал мэдээлэл өгсөн байна. Д.Энхмандах нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж   байгаа атлаа түүнийг Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав  баривчлуулсан мэтээр  www.zaluu.com сайтад огт  үндэслэлгүй худал  мэдээлэл өгч хэвлэлийн бага хурал хийлгэсэн гэж Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж