
“Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэ суврага” компанитай холбоотой асуудлаар Хөвсгөл аймгийн харьяат Д.Энхмандах өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр 2004 оны тавдугаар сараас 2007 оныг хүртэлх хугацаанд менежер, нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тус компанийн ерөнхий захирал н.Бат-Эрдэнийн эхнэр н.Сувдаа гэгч нь компанийн гурван объектыг барьцаалан Хаан банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгагдан 2007оны аравдугаар сарын 16-нд гурван сартай хөл хүнд гэх шалтгааныг ч үл хүндэтгэн Ганц худагт хорьсон байна. Д.Энхмандах нь банкнаас зээл авах гэрээнд огт гарын үсэг зураагүй гэдгийг Хаан банкнаас гэрчилж байгааг одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэрбээр “Эрдэнэ суврага” компанийн захирал н.Бат-Эрдэнэ ,Чингэлтэй дүүргийн засаг дарга асан Очирбат нартай холбоотой авлига хээл хахуулын хэргийг Авилгатай тэмцэх газарт шалгуулсан нь ч хэргийн матерал хангалтгүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байна. Одоогоор түүнд Нийслэлийн шүүхээс эрүүгийн хуулийн 148,3 -т зааснаар онц ноцтой хэмээн долоон жилийн ял төлөвлөн энэ сарын 1-нд Хөвсгөлөөс албадан хорих шийдвэр гаргасан ч өнгөрсөн хугацаанд “Эрх чөлөө” ТББ-ын хамгаалалтад байгаа гэж Д.Энхмандах ярилаа. Иргэн Б.Энхмандах Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандан энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэлт гаргаж буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Б.Долгорсүрэн