
HM3 ReBel бугуйн цаг нь нийт ердөө 18 ширхэг үйлдвэрлэгдсэн ба уг цагны гадаргууг цагаан алтаар бүрж, роторыг 22 каратын алтаар хийсэн байна. Энэхүү цаг нь дотроо хэд хэдэн төрөл байгаа ба эдгээрт баруун гарт зориулсан “R-ReBel” болон хар гадартай “B-ReBel” гэх мэт төрлүүд багтжээ. Хар гадаргуутай бүрмэл цаганд рок’н ролийн хэв маягийг оруулж өгсөн ба ийм хөгжмийн урсгалд дуртай, баруун гартаа цаг зүүдэг эрхмүүдэд уг цагийг тусгайлан зориулж бүтээжээ. Харин цагаан алтан бүрмэл цаг нь үнсэн саарал нүүртэй ажээ.
Б.Энхцэцэг