“Тамын жолооч” кино “Өргөө”-д гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

“Тамын жолооч” кино “Өргөө”-д гарна

Холливудын нэрт найруулагч Patrick Lussier-ийн шинэ бүтээл болох “Drive Angry” буюу “Тамын жолооч” кино маргаашнаас эхлэн “Өргөө” кино театрт гарч эхлэх гэж байна. Тус киноны гол дүрд Холливудын алдарт жүжигчин Nicolas Cage, William Ficjtner, Amber Heard нар тогложээ. Кинонд Milton хэмээх тамаас сүүлчийн ганц боломжоороо чөлөөлөгдсөн догшин ширүүн гэмт хэрэгтэн. Түүний тамаас оргож буй гол зорилго нь охиныг хөнөөсөн бузар булайг тахин шүтсэн шашны бүлэглэлийг зогсоох явдал ба гурван хоногийн дараа тэд түүний охиныг тэргэл сартай шөнө золиослон тахил болгох ажээ. Тэр залуухан, секси зөөгч бүсгүй Piper-тэй хамтрах ба Milton-д туслахын тулд Piper-ийн экс найз залуугийн улаан хүрэн хүчирхэг машиныг салгана. Milton Piper хоёр шашны бүлэглэлийн шүтээн Jonah King-ийн  халуун мөрөөр орох ба хүүхдийг ашиглан дэлхийн тамаас чөлөөлөгдөх нь түүний хувь тавилан гэдэгт итгэх болно. Хамгийн муу нь өөрийгөө “Нягтлан бодогч” гэж нэрлэсэн, Чөтгөрийн илгээсэн нууцлаг алуурчин Milton-ийг буцаан тамд нь аваачихаар ирэх болно. Ёс суртахуунгүй заль мэх, ховс, зэрлэг хэрцгий байдал зэргийг ашиглан “Нягтлан бодогч” түүнийг газар сайгүй мөрдөх ажээ. Охиныхоо аллагын хэрэгт өширхсөн Milton уур хилэнгээ ашиглан  хүний ертөнцийн хэмжээ хязгаарыг давах ажээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж