
Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар Монголын Ногоон намын ээлжит бус их хурлаас намын дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцээд дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ. Хуралдаанаас тус намын дүрмийг шинэчлэн бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг бүрэн ирүүлээгүйгээс бүртгэх боломжгүй гэж үзсэн байна. Гэхдээ тус нам хуульд заасан журмын дагуу материалаа бүрдүүлсэн тохиолдолд намын дүрмээ шинэчлэн бүртгүүлэхээр дахин шүүхэд хандах эрх нь нээлттэй гэнэ.
Н.Түвшин