
Уг сэтгүүлийн нүүр хуудсанд жүжигчин бүсгүйг хар тамхинд донтсон хэмээн онцлон бичиж, илт гүтгэсэн утгатай мэдээ нийтэлсэн аж.
Энэ талаар Katie Holmes-ын өмгөөлөгч Bert Fields “Уг сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй зүйлс. Тэд Katie Holmes-ыг хар тамхинд донтсон, нөхрөөсөө салах болоод байгаа хэмээгээд эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээлсэн. Энэ бол ямар ч ёс суртахуунгүй, гүжир гүтгэлэг. Тэд зөвхөн энэ мэдээлэл ч биш өмнө нь олон удаа худал мэдээлэл нийтэлж байсан. Хэвлэлийн зах зээл дээрх ширүүн өрсөлдөөнд тэд тун хямдхан өрөвдмөөр аргаар өрсөлдөж байна” хэмээн ярьсан байна.
Харин жүжигчин бүсгүй “Миний тухай уг мэдээллийг тэд худлаа гэж мэдэж байсан хэрнээ зөвхөн сэтгүүлээ их зарахын тулд л нийтэлсэн” хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолжээ.
Katie Holmes нэр уг сэтгүүлээс төрөө сэргээлгэхээр 50 сая доллар нэхэмжлээд байгаа юм.
Н.Наран