Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Англи vs Ирланд

Гурван улсын нутаг дэвсгэрт зохиогдож буй крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 14 баг оролцох болсон тул зохион байгуулагчид өмнөх форматаа өөрчлөн энэ жил багуудыг хоёр хэсэгт багтаасан юм. Энэ ч утгаараа хэсгийн тоглолтууд илүү сонирхолтой өрнөж байна.

2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хэсгээсээ шалгаран Супер-8 ангилалд шалгарч байсан Ирландын шигшээ энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В хэсэгт өрсөлдөж байгаа билээ. Тэд өчигдөр мөнхийн өрсөлдөгч болох Английн багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийжээ. Энэтхэгийн Бангалор хотноо болсон тус тоглолтыг крикетийн тулаан гэхээсээ илүү Англи, Ирландын тэмцэл гэж болохоор байлаа. Спортын аль ч төрөлд ширүүн тэмцэл өрнүүлдэг хоёр улсын шигшээ багийнхан крикетийн спортод арай өөр байр суурьтай. Ирландын шигшээ багийнхан англичуудыг хожоогүй олон жилийн нүүр үзсэн тул Бангалорт илүү сонирхолтой тоглолт болжээ. Тоглолтыг англичууд хяналтандаа байлгаж байсан боловч Ирландын Кевин О’Брэйны үр бүтээлтэй тоглолтын ачаар алдсан оноогоо нөхөж, онооны тэнцлийг үүсгэж чадсан байна. Сүүлийн мөчид Ирландын шигшээн батсмэн Жонн Мүүни оногдолгүй цохилт гүйцэтгэснээр гурван викетийн илүүтэй Ирландын шигшээ багийнхан ялалт байгуулсан байна. Энэ нь тэдний хэсгийн эхний хожил болсон юм. Мөн мөнхийн өрсөлдөгч англичуудыг хожсон “амттай” хожил байлаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж