
iPad 2 бүхий л талаараа шинэчлэгдсэн бөгөөд хоёр цөмийн 1 гега герцийн Apple A5 шинэ процессортой юм. Энэ чип нь өмнөх нэг цөмийн Apple A4 процессороос хоёр дахин илүү хурдтай аж. Мөн планшетийн их бие 8,8 мм зузаантай нь iPhone 4 смартфоноос ч нимгэн бөгөөд ердөө 601 гр жинтэй.
Түүнчлэн планшет дэлгэц болон дэлгэцийн ард байрласан хоёр видео камертай. Дэлгэцийн видео камер нь Face Time видео чат хийх боломжтой юм.
iPad 2 планшет АНУ-д гуравдугаар сарын 11-нээс худалдаанд гарч эхлэх бөгөөд үнийн хувьд өмнөх загвартай адил байна. 16 Гбайт санамжтай загвар 499 ам.доллар харин 64Гбайт санамжтай 3G модультай загвар нь 829 ам.доллар байх аж. Бусад орнуудад гуравдугаар сарын 25-наас худалдаанд гарч эхэлнэ.