
Францын удирдаач Роберто Рессико манай улсад өнгөрсөн сард ирсэн. Тэрбээр Монголд найм дахь удаагаа ирж байгаа бөгөөд энэ удаад хүүхдэд зориулсан Ж.Бизэ “Кармен” дуурь Ж.Верди “Риголетто” дуурийг удирдан тоглуулах юм. Энэ сарын 5-нд буюу ирэх бямба гаригт хүүхдэд зориулсан “Кармен” дуурийг тоглох бол энэ сарын 12-нд Ж.Вердийн алдартай “Риголетто” дуурийг тоглоно. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлтэй “Риголетто” дуурийн гол дүрд буюу ордны алиа салбадай Риголеттод А.Сайнбаяр, Мантуанскийд Ч.Түмэндэмбэрэл, Жильдад Ө.Уянга, Спарафучиллед Б.Алтанхуяг, Маддаленад Ц.Ариунаа, Жиованнад Д.Долгормаа, Монтероне гүнд Э.Бумхүү, Маруллод М.Болд, Борсад Г.Шижирболд, Чепрано гүнд Ч.Чинзориг, Пажд Д.Туяа нар тус тус тоглох юм.
М.Дөл