14-17 насны 906 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

14-17 насны 906 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна

Хүүхдүүд өнөөдөр сурах дургүйдээ, ухамсар доройдоо сургууль завсардаж буй хэрэг биш гэдэг нь судалгааны дүнгээс харагджээ. МҮЭ-ийн холбооноос  хүүхдийн хөдөлмөрийн чиглэлээр 20 аймаг, есөн дүүрэгт судалгаа явуулахад 14-17 насны 906 хүүхэд хөдөлмөр эрхэлж буй нь тогтоогджээ. 14-17 насны хүүхдүүдийг сонгон судалгаа хийсэн нь хөдөлмөрийн хуулинд энэ насны ангилалд хөдөлмөр эрхлэх боломжтой заалт байдаг аж. Хүмүүсийн дунд эцэг эх нь архичин, арчаагүйгээс хүүхдүүд хөдөлмөр эрхэлдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэтэл цөөнгүй хүүхдийн ард хэвтрийн болоод хүнд  өвчтэй, хөдөлмөр эрхлэх боломжгүй аав, ээж, ар гэрийнхэн байгаа нь ажиглагджээ. Бас нэгэн анзаарагдсан зүйл бол хүүхдүүдийг албан гэрээгээр ажиллуулах явдал  маш бага байдаг байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж